Thursday, April 21, 2011

″Та 100 насалж чадна″ Зууны мэдээ сониноос..

Хүн, түүний үл үзэгдэгч биес Каузаль бие
Хүний дөрөв дэх нарийн бие түүний үхэшгүй мөнх хэсэгт хамаарах бөгөөд хүний төрөл арилжих бүрт хамт шилжин явдаг байна. Энэ биеийг бас үйлийн үрийн буюу кармын бие ч гэж нэрлэдэг.
Хүний бүх үйл хэргийн шалтгаан болоод ирээдүйд хийж болзошгүй үйлдлийнх нь тухай мэдээлэл агуулсан сүнсний сав юм. Далдыг харагчид энэ биеийг нарийн энергийн олон өнгийн бөөгнөрлөөс бүтсэн үүл маягтай бөгөөд махбодоос 20-30 см орчим илүү гарч байгаагаар олж хардаг. Эдгээр бөөгнөрлүүд нь эмоцийн биеийн бөөгнөрлийг санагдуулах боловч илүү сарниу, цайвар ягаандуу өнгө зонхилсон байдаг ажээ. Дээд ухааны буюу гэгээрлийн энэ бие нь өөрийгөө танин мэдрэх болон юмсын мөн чанарыг логик бодол, шүүмжийн үндсэн дээр тунгаах чадварыг хангаж өгнө.
Каузаль биеийг бидний ард зогсоод, кино хальсан дээр бидний бодол, эмоц, үйл явдлын зургийг чимээгүйхэн авч буй кино зураглаачтай зүйрлэдэг. Дээд нарийн бие бүхэн голограф чанар агуулдаг. Каузаль бие нь сэтгэл санааны илэрхийлэл болж, тэр нь хүний араншин болон амьдрах нөхцөлийн дүнд гарч ирдэг. Энэ бие нэгэнт эмоцийн болон мэдлэгийн биед илүү ойр орших тул бидний санаа бодол, итгэл үнэмшил, бодит үйл хэргийг бүрэн хянах боломжтой. Тэгээд зөрчлийг олж илрүүлмэгц бидний сөрөг сэтгэл хөдлөл, итгэл үнэмшлийг залруулах арга хайж эхэлдэг байна...
Хүний авъяас чадвар нь каузаль биед хөврөл маягаар орших ба хөгжүүлэх шаардлагатай байдаг. Каузаль бие нь газар дээрх бидний амьдралын бүхий л туршлага, ухамсрын болон бидний зоригийг хадгалагч эрдэнэсийн сав юм. Энэхүү үйлийн үрийн бие нь хүний өнгөрсөн амьдралын дурдатгалыг хадгалж, удамшлын ой ухааныг бүрдүүлдэг. Түүнчлэн төрөлхийн өвчнүүд болон хүн төрөх газрыг тодорхойлох хариуцлагыг хүлээнэ. Чухамхүү энэ нарийн бие хүний сэтгэлийг урьдах насандаа холбоотой байсан гэр бүлд хөтлөн аваачна гэж үздэг.
Интуитив бие.
Хүний зургаа дахь нарийн биеийг олон янзаар нэрлэсэн байдаг. Зарим зохиогчид интуитив /будхи/ биеийг дээд, ухамсарлагдаагүй үйл явдлуудыг агуулагч энергийн бие гэж үздэг. Энэ биеийг ухамсрын бие буюу зөн совин ч гэж нэрлэдэг. Зарим судлаачид түүнийг эфир бие бүтэх загвар /матриц/ гэдэг. Хэрвээ хүний эфир бие гэмтвэл энэхүү тав дахь нарийн биеэс авсан загвараар сэргэж бүтдэг ажээ. Далдыг харагчид интуитив биеийг махбодоос гадагш 50-60 см илүү гарсан хар хөх өнгийн зуйван дугуй хэлбэртэй гэдэг. Энэ зуйван дугуй нь дотроо эфирэн биеийн хэлбэр бүхий хөндийтэй, өөрөөр хэлбэл тэр хөндийг нь эфирэн бие дүүргэж, үүгээр эфир биеийн хэлбэр хэмжээ тодорхойлогдож байдаг байна.
Тэгэхээр интуитив бие нь хүний эфирэн биеийг хялбархан сэргээж, мөн гэмтээх боломжтой.
Кетер бие.
Хүний зургаа дахь нарийн бие нь хамгийн дээд, атмийн буюу кетер бие болно /”кетер” гэдэг нь титэм гэсэн утгатай/. Кетер бие нь махбодоос 80-100 см орчим илүү гардаг бөгөөд энерги өндөртэй хүмүүст бүр ч илүү байж болдог байна. Гаднаас нь харахад энэ бие нь дотроо хүний бусад биесийг агуулсан алтлаг өнгийн өндөг хэлбэртэй. Өндөгний гадаргуу нь нэгээс хоёр см-ийн зузаан уян хатан, бат бөх хамгаалах хальстай, энэ нь хүнийг гаднын нөлөөнөөс хамгаалдаг байна.
Алтан өндөгний дотор түүний хоёр туйлыг холбон хүний сээр нурууг дайран өнгөрсөн энергийн гол урсгал байгаа нь далдыг харагчдад үзэгддэг. Энэ өндөгний гадна талд хүний урьдах амьдралын хурц тод үйл явдлыг илтгэх янз бүрийн өнгө бүхий гэрлийн цагиргууд харагддаг. Энэхүү биед хүний амьдралын хөтөлбөр хадгалагддаг. Өөрөөр хэлбэл, энэ нь дэлхий рүү хүн төрлийг олж ирэх үед хүний сүнсний хүлээсэн үүрэг хариуцлага юм. Тиймээс кетер буюу атми бие нь хүний дээд чанарыг илэрхийлэх ба сүнс гэгдэнэ. Орчин цагийн эрдэмтдийн тодорхойлсноор, сүнс нь “Торсион талбайн хэлбэрээр орших сэтгэцийн энергийн хуримтлал бөгөөд мөнхөд байж мэдээллийг хадгалах чадвартай” гэжээ.
Зарим эрдэмтдийн баталж байгаагаар, ДНХ-гийн молекулаар дамжуулан сүнс өөртөө тохирсон махан бодыг бүтээдэг гэнэ. Хүн болгон өөрийнхөө талаархи бүх л мэдээллийг орчлон ертөнцөд түгээгч багажтай адил гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийгээд байна. Эдний дундаас дөрөв дэх бүрхүүл илүү сонин, нууцлаг. Түүний ачаар л дээд ухаан, хүн хоёрын буцах харилцаа тогтоно. Сэтгэлийн бие гаднахь шалтгаанаас үл хамааран хүний дотоод үйл хөдлөлийг удирдана. Хүний дээд нарийн биес оюун санааны энергиэр тэжээгддэг.
Бидний бодож, сонсч, үйлдэж буй бүх зүйл, хураасан бүхий л мэдлэг туршлага дээд "би"-гийн ой тогтоомжийн санд шилжин очдог байна. Бидний үйлдэл бүрийг дээд "би" мэднэ. Зөв замнаж байвал хүн оюунлаг-сүнслэг байдал руу тэмүүлдэг. Сүнслэг өөд тэмүүлж буй хэн бүхэн мөн чанартаа дээд "би"-гийнхээ давтамжийг нэмэхийг хүсч байгаа хэрэг. Дээд "би" мэдлэгтэй болж туршлага хуримтлуулахаар өөрийнхөө нэг хэсгийг хүний биед явуулдаг. Буянтай сайхан үйл бүхэн хүний газар дээрх болон астрал бие дэх давтамжийн хурдыг нэмж, муу үйлдэл бүхэн удаашруулдаг.
Иймд хорон санаа агуулбал хувьсал хөгжлийн шат нь дор хаяж нэг гишгүүрээр урууддаг. Гэрлэн бие буюу аура нь дээд "би"-гийн өнгийг илтгэдэг гэж үздэг. Хүнийг сүнслэг үү, махан бодод шүтсэн хүн үү гэдгийг аура харуулдаг. Эрүүл өвчтэй эсэхийг мэдэж болно. Бүх зүйл гэрлэн биес харж болно. Эрүүл, эрүүл биш байдал, өвчин эмгэг, азгүйтэл, үзэн ядалт, хайр, ер нь юм бүгдийг гэрлэн биеэс харж болно. Эдгэх найдваргүй өвчтэй хүний гэрлэн бие бүдгэрч, зарим үед тухайн хүний гэрлэн бие түүнийг нас барахаас нь өмнө арилдаг. Гэрлэн бие янз бүрийн өнгөтэй.
Өнгө гэдэг нь цагаан гэрлийн спектр задрал, өөрөөр хэлбэл, хэлбэлзэл бөгөөд өнгө гэхийн оронд тийм хэлбэлзэлтэй буюу тийм давтамжтай гэж хэлснээр “улаан” эсвэл “цэнхэр” гэдэг утгыг илэрхийлж болно. Өнгө нь хэлбэлзэл учир хөгжимтэй адил. Тааламжтай сайхан сэтгэгдэл төрүүлдэг өнгө, таагүй мэдрэмж үүсгэж бухимдуулдаг өнгө гэж байдаг. Сайхан өнгө нь хөг нийлсэн, чихэнд чимэгтэй аялгуу гэсэн үг. Хүнд өнгө нь хөггүй хөгжмийн зэмсгээр согтуу хүмүүс дур дураараа гаргах таагүй авиатай адил. Хүний гэрлэн бие буюу амин орон маш олон өнгө ялгаралтай. Нүдэнд хүйтэн, нүдэнд дулаахан хүн гэж ярьдаг нь тухайн хүний амин орны өнгийг зөнгөөрөө, эсвэл ухамсартайгаар мэдэрснийг илтгэдэг байна.

No comments: