Thursday, April 21, 2011

ХҮНИЙ БИЕИЙН АУРА БУЮУ ГЭРЛЭН БҮРХҮҮЛИЙН ӨНГӨНИЙ ТОВЧ ТАЙЛБАР

Дараахи аура буюу гэрлэн бүрхүүлийн өнгөний тайлбар нь танд аурагийн тухай ерөнхий ойлголт өгөх болно.
Өнгө болон дүрслэгдсэн дүрс болоод хосолмол өнгөнүүд нь тайлбарт тун чухал гэдгийг анхаарах хэрэгтэй. Баруун тал нь эр идэвхитэй энергийг илэрхийлдэг бол зүүн тал нь эм идэвхигүй энергийг илэрхийлдэг. Янз бүрийн сегментүүдийн тайлбар нь сегментийн хэсгүүдээр тайлбарлагдана. Мөн эдгээр өнгөний тайлбарууд нь хүүхдэд тохирохгүй гэдгийг анхаараарай.
УЛААН: Шаргуу, хүчирхэг, ялан дийлэх тэмүүлэлтэй, амжилттай, туршлага хуримтлуулах чадвар сайтай, спортод сонирхолтой, ялан дийлэх тэмүүлэлтэй, манлайлах чадвартай, зоригтой, тачаангуй, адал явдалд дурламтгай, ямарваа нэгэн бэрхшээлийг даван туулах өндөр чадвартай. Ихэвчлэн бага болон өсвөр насны хөвгүүд тод улаан аура бүрхүүлтэй байдаг.
УЛБАР ШАР: Бүтээлч, сэтгэлийн хөдлөл ихтэй, итгэл найдлага агуулсан, бусадтай найзлах нөхөрлөх чадвар сайтай, нийгэмшүү, зөн совин сайтай, итгэл даах чадвартай. Ихэнхдээ сайн худалдааны менеджерүүд, захирлууд болон олон нийттэй харьцах ажил хийдэг хүмүүс улбар шар гэрлэн бүрхүүлтэй байдаг.
ШАР: Хөгжилтэй, хүн чанар сайтай, өөдрөг үзэлтэй, оюун ухааны өндөр чадвартай, шинэ санаа сэдэмтгий, тайван, хүнтэй нийц сайтай, асуудлын шийдэхдээ сайн, удирдан зохион байгуулах авъяастай. Итгэл найдвар агуулсан шар гэрлэн бүрхүүл бүхий хүмүүс нь төрлөхийн зорилготой, бусдад тусархуу, нар адил бөгөөд, задлан шинжлэх өндөр чадвартай.
НОГООН: Тэвчээртэй, хариуцлага хүлээх чадвар өндөртэй, санаачлагатай, тогтвортой, ямарваа нэгэн зүйлд амжилт олох өндөр магадлалтай, зорьсон зүйлдээ бүх анхаарал хүч чадлаа төврөлүүлж чаддаг. Ногоон өнгө нь өсөн дэвжих утгыг илэрхийлдэг бөгөөд нийгмийн ажилтнууд, сэтгэл зүйчид, зөвлөхүүд болон дэлхийг өөрчлөх зүйл хийхээр зорьж буй хүмүүст ихэвчлэн тохиолддог.
ЦЭНХЭР: Гүн мэдрэмжтэй, үнэнч, халамжтай, итгэлтэй, хүнтэй холбогдох тэмүүлэлтэй. Хувийн харьцаандаа хянамгай ханддаг, бусдыг ойлгох, өөрийгөө ойлгуулах чадвар сайтай мөрдөгч байх магадлалтай, бясалгагч юмуу эсвэл өнөөдрөөр амьдардаг хүн байх магадлалтай. Цэнхэр гэрэлтэнгүүд нь мэдрэмтгий, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, бусадтай харилцахдаа хайр халамж тавихыг эрхэмлэдэг. Тэдэнд халуун дулаан, найрсаг орчин хэрэгтэй. Та жүжигчдид, яруу найрагчид, зохиолчид, хөгжмийн зохиолчид, гүн ухаантнууд, оюутнууд болон юм бүхэнд шударга үнэнийг хайж явдаг хүмүүсээс цэнхэр гэрлэн бүрхүүлийг олох болно.
ЯГААН: Сүсэг ихтэй заримдаа физик чадвар үзүүлдэг, авъяаслаг, мөрөөдлөө биелүүлэх чадвар сайтай. Аливаа хошин бусдыг тэвчих тэвчээр сайтай, мэдрэмтгий, ягаан ауратай хүмүүс нь бусдад халуун дулаан ханддаг. Ихэвчлэн өөрсдийнхөө үүсгэсэн мөрөөдлийнхөө ертөнцдөө амьдардаг. Ихэвчлэн урлагийн салбарынхан, кино одууд, чөлөөт сэтгэгчид, хувьсгалчид зэргээс та ягаан аураг олох боломжтой.
ЦАГААН: Адал явдалд дурлагч, энэ ертөнцдөө азтай нэгэн, ердөө л энэ шүү дээ гэсэн үгээр илэрхийлж болно. Албан тушаалд шунан дурладаггүй, өөрийнхөөрөө байдаг. Бага насны хүүхдүүд, ажилчид, үнэн сэтгэлээсээ бясалгагчид ихэвчлэн цагаан гэрлэн бүрхүүлтэй байдаг. Ерөнхийдөө цагаан гэрлэн бүрхүүл насанд хүрсэн хүмүүст нэг их тохиолддоггүй байна.
Заримдаа аурагийн зураг дээр тайлбарлахад төвөгтэй янз бүрийн хэлбэр дүрс, өнгөнүүд гардаг бөгөөд энэ нь амьдралын тайлагдашгүй нууцуудын нэг хэсэг гэдгийг анхаараарай.

No comments: