Thursday, April 21, 2011

ХҮНИЙ БИЕИЙН ХҮРД /чакра/ ГЭРЛЭН БИЕИЙГ БИЙ БОЛГОДОГ...

Хүний биеийн хүрд буюу чакра гэдэг нь цагийн зүүний эсрэг усны эргүүлэг шиг хуйлран эргэлдэх энергийн хуйлрал юм. Хүний сээр нурууны дагуу долоон хүрд байрладаг ба энэ сувгийг энергийн төв судал гэнэ. Төв судлын хоёр талаар өгсөн уруудах эсрэг чиглэлтэй ида, пингала судлууд оршино. Энэ гурван судлууд нь нэгээс долоон хүрдийг үүсгэдэг.
Төв судал нь одоо цагийн болон ухаж ойлгоогүй ёс зүйн цэвэр ариун энергийг агуулж байдаг. Энэ нь зөвхөн эерэг төлөв байдлыг илэрхийлдэг ба хувьсал хөгжлийн бүхий л дэвшилтэд өөрчлөлтүүдийг энэ судлаар олдог.
Ида судал нь өнгөрсөн үеийн далд ухамсарын энергийг тээж явах бөгөөд үүний эерэг төлөвт нь амьдрал, баяр баясал, сэтгэл хөөрөл, хүсэл эрмэлзлэл байдаг бол харин сөрөг төлөвт нь атгаг санаа, алдаа завхрал, сохор сүжиг, айдас хүйдэс, өөрийгөө дорд үзэх, садар самуунд татагдах зэрэг орно.
Панигала судал нь ирээдүйн болон дээд ухамсарын энергийг тээн явдаг ба эерэг төлөв нь биеийн болон оюуны үйл ажиллагааг, бүтээл туурвил, өөрийгөө үнэлэх явдал байдаг бол сөрөг төлөв нь хувиа хичээх, тогтворгүй авирлах, заль мэх гаргах, ичгүүр сонжуургүй аашлах, хэт туйлшрах зэрэг болно.
Эдгээр судлуудын хүрээнд долоон хүрд оршин хүний биеийн аура буюу гэрэлэн гэрлэн биеийг бий болгодог.

No comments: